Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

Завхан Аймгийн Боловсрол шижлэх ухааны газрын дарга

Дамдин Бямбацогт

Сайн байцгаана уу.? Эрдмийн их ордны мэргэн зөвлөгч, Эгнэшгүй их оюуны уурхай болсон багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид, Энэ зууны эзэд, эх орны ирээдүй болсон суралцагч та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн жилийн мэнд хүргэе.

Энэ хичээлийн жилд 951 багш, 15661 суралцагч, 1697 ажилтантайгаар сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны газар, сургалтын байгууллага, багш, суралцагчдын хамтын оролцоог дэмжиж, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд суурилан сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулан боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц гарган ажиллах зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

Аливаа улс орны хөгжилд ард иргэдийн боловсрол хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Тийм ч учраас багш, суралцагчид руу чиглэсэн томоохон хөтөлбөрүүд улсын хэмжээнд хэрэгжиж байна. Жишээлбэл 3, 4-р ангийн суралцагчдад  математикийн хичээлийн eduten платформ, 5,6,12-р ангид англи хэлний pearson хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд үр дүнгээ өгч багш нарын заах арга зүй, суралцагчдын мэдлэг чадвар дээшилнэ гэдэгт найдаж байна.

Сургалтын байгууллага, эцэг эх, олон нийтийн оролцоо, хоорондын хамтын ажиллагааг сайжруулахын төлөө хичээж, суралцагч төвтэй шинэлэг технологитой, бүтээлч арга зүйтэй багшийн сайн туршлагыг түгээснээр  хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэнд, танин мэдэхүйн хөгжилд эерэг өөрчлөлт, ахиц дэвшил гарна.

Эерэг харилцаа хандлагыг эрхэмлэж, эв эеийг хичээсэн Эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж, эрдэм мэдлэгийг эрхэм болгосон чанартай боловсролыг түүчээлж, цаг ямагт манлайлан ажиллацгаая. Эрдэм номын их аян тань ганзага дүүрэн, Энх үйлсийн гэгээн зам тань богц дүүрэн байхын ерөөл өргөе.