Завхан аймгийн Чандмань Эрдэнэ сургуулийн математикийн багш Б.Нямдаваа тухайн сургуулийн математик, монгол хэл, англи хэлний багшлахуйн шинэлэг арга барилд хамтран суралцах чин хүсэлтэй 3 менти багшийг сонгон авч мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран ажиллаж, багш бүр өөрийн хичээлийн талаар эргэцүүлж, төлөвлөлтөө дахин сайжруулсан байна.
Багаар хамтран ажиллаж, бие биеэсээ суралцсан төдийгүй хичээлийн судалгааны арга зүй дээр суурилсан чанартай арга зүйн зарчмуудыг шингээсэн интеграци тайлант хичээл зохион байгуулсан онцлогтой байна.
Тайлант хичээлд аймгийн БГ-ын мэргэжилтнүүдийг урьж оролцуулж, эргэцүүлэл, дүгнэлттэй хамтран ажилласан тухай мэдээллийг та дараах бичлэгээс үзээрэй.