Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.
Завхан аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Эвийн хүч, эрдмийн түүчээ” мэргэжлийн багш нарын бүлэг:
Явцын үнэлгээ болон, БГҮ-нд үндэслэн шинжилгээ хийж, 1-3 дугаар ангийн суралцагчдын ямар чадварт асуудал тулгарч байгааг илрүүлсэн;
Бүтээлчээр дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд тохиромжтой аргыг сонгосон;
Ээлжит хичээл бүрд сонсож, ойлгосноо ярих үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж явцын ахиц, өөрчлөлтийг тооцсон;
Анги тус бүрээр суралцагчийн ахиц амжилт, багшийн арга зүйд гарсан өөрчлөлтийг тооцож ажилласан байна.