Цэцэрлэгийн менежментийн загварыг туршин хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө хийхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгууллагын өөрийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх, хамт олныг дэмжин хөгжүүлэх, зөвлөн туслах зорилготой зохион байгуулагдаж буй сургалт, зөвлөн туслах ажил 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэллээ.
Энэхүү ажил нь 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 08-ны өдрүүдэд удирдамж, хөтөлбөрийн дагуу 21 аймгийн 63 цэцэрлэг, нийслэлийн 9 дүүргийн 26 цэцэрлэг нийт 89 цэцэрлэгт зохион байгуулагдах бөгөөд БШУЯ болон БЕГ-ын үндэсний зөвлөн туслах багийн гишүүд чиглүүлэн ажиллаж байна.





