You are currently viewing Улиастай сумд ЕБС-ийн англи хэлний 30 багшид сургалт зохион байгууллаа.

Улиастай сумд ЕБС-ийн англи хэлний 30 багшид сургалт зохион байгууллаа.

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

БШУГ нь Австралийн сайн дурын байгууллагатай хамтран 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Улиастай сумд Австрали улсаас англи хэлний багш VORMWALD JENNIFER JOY хүрэлцэн ирж 2024 оны 04 дүгээр сарын 04-өөс 17-ийг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 30 багшид сургалтыг амжилттай зохион байгууллаа. Англи хэлний багш нарыг чадваржуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа Австралийн Сайн Дурын байгууллагын хамт олонд Завхан аймгийн англи хэлний багш нар талархаж байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.