Эрүүл нүд – Гэрэлт ирээдүй! ![]()
![]()
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд Завхан аймагт хоёр өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Оролцогчид: Сургууль, цэцэрлэгийн эмч, багш, нийгмийн ажилтан нараас бүрдсэн нийт 28 хүн.
Рефракцийн зөвлөгөө: Нүдний эмчид рефракцийн зөвлөгөө өгч, төслийн хүрээнд хандивласан дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар богино сургалт зохион байгууллаа.
Хандивласан хэрэгслүүд:
Цэцэрлэг, сургуулиудад: Харааны үзлэгийн багц, “Туяа ба шидэт зүлэг” ном, симуляци шил
Нүдний эмч, эрүүл мэндийн байгууллагад: Нүдний үзлэгийн багаж, тоног төхөөрөмж
ЭМЯ, БЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг”-ийн үр дүнд 6 настай, харааны асуудалтай хүүхдүүд нүдний эмчид үзүүлж эхэллээ.
Талархал:
Завхан аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн байгууллагууд болон сургалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.
Хүүхдийн эрүүл ирээдүйн төлөө хамтдаа! ![]()






