You are currently viewing БАГШИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН СУРГАЛТЫН МEНEЖЕРИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

БАГШИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН СУРГАЛТЫН МEНEЖЕРИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

Багшийн хөгжлийн тухай хууль, Засгийн газраас баталсан “Багшийн гурван тулгуурт бодлого” -д багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэхээр багшийн хөгжлийн төвийг хөгжүүлэх улмаар багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд тулгуурлан багш нарын мэдлэг, ур чадвар, чадавхыг дээшлүүлнэ гэж заасан.

✅️Сургуулийн “Багшийн хөгжлийн төв-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалтын байгууллагын багшийн хөгжил хариуцсан сургалтын мeнeжeрүүдийн мэргэжлийн хөгжлийг дэмжихээр 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Боловсролын газрын сургалтын танхимд зохион байгуулж байна.

✅️Сургалтыг Боловсролын газрын дарга Д.Бямбацогт нээж үг хэллээ.

✅️Танхимын сургалт цахимаар 1 сар үргэлжлэн зохион байгуулагдана.

✅️Сургалтыг “Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн сургагч багш , БЕГ-ын БАБХГ-ын Бага боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн С.Долгормаа, “Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв”-ийн сургагч багш, Завхан аймгийн ЕБС-ийн Жавхлант цогцолбор сургуулийн сургалтын менежер, Г.Ванчигмаа нар чиглүүлэн явуулж байна.

✅️Сургалтад аймгийн 29 ЕБС-ийн багшийн хөгжил хариуцсан сургалтын мeнeжeрүүд, Боловсролын газрын ахлах арга зүйчид хамрагдаж байна.