Оюуны чадварын IQ төвөөс Олон Улсын Логик Паззлын уралдааны I шатыг 2025 оны 03 дугаар сарын 22-ны Завхан аймагт амжилттай зохион байгууллаа.![]()
![]()
![]()
![]()
Сурагчдын ангилалд нийт 758 суралцагч бүртгүүлснээс 657 суралцагч оролцсон. Насанд хүрэгчдийн ангилал улс орон даяар онлайнаар зохион байгуулагдлаа. Уралдааны шагналт байранд шалгарсан болон амжилттай оролцсон нийт оролцогчдодоо баяр хүргэе. Мөн хамтран зохион байгуулсан ЕБС-иуд, Координатор багш нар, тэдний хамт олонд талархал илэрхийлье.![]()
![]()
Энэхүү уралдааны II шат 2025 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд Дэлхийн Паззлын Холбооноос зохион байгуулдаг 32 удаагийн Логик Паззлын ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ баг шалгарах юм.![]()
![]()
Нийт шалгарсан оролцогчдодоо амжилт хүсье.![]()
![]()






