Хүүхдийн эрхийн тухай хууль,Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн оролцоог дэмжих стратеги болон Монголын хүүхдийн зөвлөлөөс санаачилсан “Бүтээлч ирээдүйг хамтдаа бүтээнэ” итгэлийн уралдааныг Улиастай сумын ерөнхий боловсролын 6-12-р ангийн хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Бүтээлч ирээдүй, Хүүхдийн эрх хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд 14 илтгэл тавигдаж эхний 3 байрыг шалгарууллаа. 1-р байранд Дэвшил сургуулийн 10б ангийн сурагч Р.Баасандорж, 2-р байранд ЧандманьЭрдэнэ сургуулийн 11 в ангийн сурагч А.Алтанзул, 3-р байранд Жавхлант Цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч С.Оюун-Эрдэнэ нар шалгарлаа. Улсын уралдаанд Дэвшил сургуулийн сурагч Р. Баасандорж оролцохоор боллоо Амжилт хүсье.



