You are currently viewing “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд ” Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Завхан аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Соёл урлагийн газар, Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан, Аймгийн Музей хамтран 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдийн хооронд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд ” Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Завхан аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Соёл урлагийн газар, Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан, Аймгийн Музей хамтран 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдийн хооронд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

2024.05.15 Вансэмбэрүү уран бичлэгийн нээлт

“Вансэмбэрүү” уран бичлэгийн уралдаанд багш, суралцагч, сонирхогчдын 40 гаруй бүтээл ирснээс шилдэг 6 бүтээлийг шалгаруулж урамшууллаа.

Насанд хүрэгчдийн ангилалд:

1-р байр Н.Цэрэндаваа (Сонгино ЕБС-ийн багш)

2-р байр Б.Урангоо ( Улиастай Чандмань-Эрдэнэ сургуулийн багш)

3-р байр Б.Ундрах (Сантмаргаз сумын ЕБС-ийн багш)

Суралцагчдын ангилалд:

1-р байр Т.Хонгорзул ( Их-Уул сумын ЕБС-ийн суралцагч)

2-р байр Б.Саранцэцэг (Сантмаргаз сумын ЕБС-ийн суралцагч)

3-р байр Э.Мөнхжин (Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2-р сургуулийн суралцагч)

2024.05.17

“Номын баяр” арга хэмжээ зохион байгуулагдаж монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн, үйлчилгээ, шинэ/хуучин номын үзэсгэлэн, номтой шүлэгтэй бага нас аяны үзэсгэлэн дэлгэгдлээ.

2024.05.18

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний үеэр

БШУЯ-ны шагнал болох ” Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгч” шагнал, Монгол бичгийн “Түгээгч тээгч” улсын уралдааны 2-р шатны шатанд шалгарсан “Хос бичигтэн” ангиудын шагналыг тус тус гардууллаа.

Мөн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -III”-ийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж буй багш нар хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын хуудас, хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргаж арга туршлагаа хуваалцсанаас “Шинэлэг арга зүйтэй багш” нарыг шалгарууллаа.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс ” Уран бичигтэн”, “Хулсан үзэгтэн” тус тус шалгаруулав.

Төрийн байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад “Монгол бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгуулсан бөгөөд, сургалтад 19 ажилтан, албан хаагч хамрагдлаа.

Бидний зохион байгуулсан арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон Аймгийн хэлтэс, агентлагуудын эрхэм хүндэт дарга, удирдлагууд, ЕБС-ийн багш суралцагчдадаа ТАЛАРХАЛ илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр АМЖИЛТ хүсье.