ЖАЙКА ОУБ, БЕГ, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-Хичээлийн судалгаа” онол, практикийн бага хурлын l шатанд улсад 44 илтгэл үнэлүүлж, үүнээс ll шатанд 13 илтгэл тэнцэж хэлэлцүүлсэн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн бага боловсролын багш Б.Долгорсүрэн, Ж.Баянзул нарын хамтран бичсэн “Тусгай хэрэгцээт хүүхдийг өнгө ашиглан, уншуулж бичүүлж сургах нь” судалгааны ажил нь улсад тэргүүлж Япон улсад 7 хоног “Хичээлийн судалгааны арга зүйд суралцах” сургалтад хамрагдлаа. Сургалтаар Токио Гакугэй Их сургуулийн харьяа цэцэрлэг, бага дунд сургуулиудаар зочлон хичээлд ажиглалт хийж, Михана бага сургуулийн хичээлийн судалгааны өдөрлөгт оролцсон байна.
