12 сарын 10-нд Монгол хэл бичгийн олимпиад мэргэжлийн багш, 12 дугаар ангийн суралцагч гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж, уг олимпиадад 1-р шатнаас шалгарсан 31 багш, 30 суралцагч оролцлоо.
Багшийн төрөлд тэргүүн байрыг МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш Т. Цэрэндолгор, дэд байрыг Улиастай сумын ЕБ-ын Дэвшил сургуулийн багш Л. Батцэцэг, гутгаар байрыг Баянтэс сумын ЕБС-ийн багш И. Ариунаа, тусгай байрыг Улиастай сумын ЕБ-ын III сургуулийн багш П. Цогзолмаа, Их-Уул сумын ЕБС-ийн багш Ж.Гүнчиндорж нар эзэллээ.
12 дугаар ангийн сурагчийн төрөлд тэргүүн байрыг Сантмаргаз сумын ЕБС-ийн сурагч Л. Наранчимэг (бэлтгэсэн багш Б. Ундрах), дэд байрыг Асгат сумын ЕБС-ийн сурагч Д. Ойгонбаяр (бэлтгэсэн багш Б. Хоролгарав), гутгаар байрыг Их-Уул сумын ЕБС-ийн сурагч А.Нандинзул (бэлтгэсэн багш Ж. Гүнчиндорж), тусгай байрыг Баянтэс сумын ЕБС-ийн сурагч Б. Санжааханд (бэлтгэсэн багш И. Ариунаа), тусгай байрыг Улиастай сумын ЕБ-ын Дэвшил сургуулийн сурагч М. Пүрэвжаргал (бэлтгэсэн багш Л. Батцэцэг) нар тус тус эзэллээ. Амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

