Монгол Улсын Ардын багш Ц.Цэвээний нэрэмжит “Бага ангийн багш нарын улсын уралдаан” 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Уралдааныг бага боловсролын багш нарын мэргэжлийн ур чадвар болон бүтээлч хандлага, орчин үеийн технологийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 17 аймгийн бага боловсролын 90 гаруй багш, МУБИС-БС-ийн оюутнууд нийт 120 оролцогч оролцсон байна.
Багш нар математик, монгол хэлний онолын мэдлэгээ сорих
STEАM хэрэглэгдэхүүн ашиглан хичээлийн төлөвлөлт хийх
“Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” сэдвийн хүрээнд 1 минутын контент бүтээж ур ухаан, хурд, авхаалж самбаагаа сорилоо.
Уралдаанд Завхан аймгаа төлөөлөн оролцсон Дэвшил сургуулийн багш Б.Баасансүрэн 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Улсын уралдаанд амжилттай оролцсон багш нартаа Боловсролын газар болон бага боловсролын багш, шавь нар, эцэг эхчүүдийн өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
