You are currently viewing ЗАВХАН АЙМАГТ ХҮҮХДИЙН ХАРАА ШАЛГАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!

ЗАВХАН АЙМАГТ ХҮҮХДИЙН ХАРАА ШАЛГАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

Эрүүл нүд – Гэрэлт ирээдүй! 👁✨

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд Завхан аймагт хоёр өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

👨‍⚕️ Оролцогчид: Сургууль, цэцэрлэгийн эмч, багш, нийгмийн ажилтан нараас бүрдсэн нийт 28 хүн.

🔬 Рефракцийн зөвлөгөө: Нүдний эмчид рефракцийн зөвлөгөө өгч, төслийн хүрээнд хандивласан дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар богино сургалт зохион байгууллаа.

🎁 Хандивласан хэрэгслүүд:

Цэцэрлэг, сургуулиудад: Харааны үзлэгийн багц, “Туяа ба шидэт зүлэг” ном, симуляци шил

Нүдний эмч, эрүүл мэндийн байгууллагад: Нүдний үзлэгийн багаж, тоног төхөөрөмж

✅ ЭМЯ, БЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг”-ийн үр дүнд 6 настай, харааны асуудалтай хүүхдүүд нүдний эмчид үзүүлж эхэллээ.

🙌 Талархал:

Завхан аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн байгууллагууд болон сургалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

Хүүхдийн эрүүл ирээдүйн төлөө хамтдаа! 💙