You are currently viewing ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2024

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2024

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

Элсэлтийн шалгалт 2024 оны 7 сарын 4,5,6,7-ны өдрүүдэд

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ сургууль дээр зохион байгуулагдана.

✏️✏️✏️ Шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/

2. Суудлын хуваарь / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/

3. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

4. Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

✏️✏️✏️ Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын төвд ирсэн байна.

✏️✏️✏️ Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Статистикийг үзэх

0 нийтлэлийн хүртээмж