You are currently viewing ТУВА УЛСЫН ӨДРҮҮД ЗАВХАН АЙМАГТ-2025 арга хэмжээний хүрээнд Тува улсын боловсролын салбарын төлөөлөл болох 9 хүн Завхан аймагт зочиллоо.

ТУВА УЛСЫН ӨДРҮҮД ЗАВХАН АЙМАГТ-2025 арга хэмжээний хүрээнд Тува улсын боловсролын салбарын төлөөлөл болох 9 хүн Завхан аймагт зочиллоо.

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

ТУВА УЛСЫН ӨДРҮҮД ЗАВХАН АЙМАГТ-2025 арга хэмжээний хүрээнд Тува улсын боловсролын салбарын төлөөлөл болох 9 хүн Завхан аймагт зочиллоо. Тус арга хэмжээний хүрээнд:

1. “Завхан аймгийн ЕБС-иудад орос хэл зааж буй багш нарт зориулсан арга зүйн дэмжлэг” практик семинар Боловсролын газар дээр зохион байгуулагдлаа. Семинарт орос хэлний 20 багш хамрагдаж заах арга зүйн туршлагаас суралцлаа.

2. Тосонцэнгэл суман дахь мэргэжлийн боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа.

3. Завхан аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Коллежийн сургалтын орчин, техник тоног төхөөрөмж, дадлагын газар, оюутны бүтээлүүдийг сонирхож үзсэн төлөөлөгчид Монголын мэргэжлийн боловсролын тогтолцооны туршлага, хөгжлийн чиг хандлагатай танилцсан нь тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Талууд мэргэжлийн сургалт, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, суралцагчдын харилцан туршлага судлах боломжуудыг цаашид судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

4. МУИС-ийн Завхан аймаг дахь Бизнес мэдээллийн технологийн сургуультай танилцаж хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.