Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сайн туршлагуудаас харилцан суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор харилцан туршлага судлах, сургалт зөвлөгөөнийг Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургууль дээр 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.Уг сургалтад 68 багш хамрагдаж сумдын Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулан арга туршлагаа хуваалцлаа. Мөн монгол хэл, бичиг уран зохиолын 3 хичээлийн хүрээнд хийсэн нэгж, ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт, өөрийн боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн, ажлын хуудас, ном, гарын авлагаа танилцуулан тус бүрийн арга зүй, сайн туршлагаа хуваалцсанаас илтгэх чадвар, дэвшилтэт технологи ашигласан байдал, чанар хүртээмжийг шалгуур болгон “Шилдэг салбар зөвлөл”, “Шинэ технологи, шилдэг арга зүйтэй багш”, “Уран бичигтэн багш”, “Бүтээлч багш” гэсэн номинациар тус тус 3 байр эзлүүлж шагнаж урамшууллаа. Сургалтын төгсгөлд монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн төлөвлөгөөг боловсрууллаа.



