You are currently viewing ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ” НАР ЗАХИАЛГАТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ” НАР ЗАХИАЛГАТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ захиалгат сургалт өгч 2025 оны 04 дүгээр сарын 01, 02 -ний өдөр “Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэх”, Хичээлээс гадуур өсөж хөгжих боломжийг нэг дороос олгох “After school” платформ дээр А онооны “Модуль I, II, III” сургалт хичээлийн талаарх мэдээлэл, цахим системд нэвтрэх аргачлал сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.

Мөн “Хүүхдийг Ивээх Сан”-гийн төслийн багийнхан “Кейс дээр ажиллах арга зүй гаргалгаа, багаар ажиллах аргачлал” сэдвээр сургалт мэдээлэл өглөө.

Төслийн үр дүнд ерөнхий боловсролын сургуулиуд, хамтарсан багийн хамтын ажиллагаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга зүй сайжирч, эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, оролцдог практик бий болж байна.

Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хамрагдан, 6 чиглэлээр мэдээлэл авч, хамтран суралцлаа. Мөн Дорнод аймгийн Боловсролын газарт хүсэлт өгч 04 сарын 06, 07 ний өдрүүдэд ерөнхий боловсролын ахлах сургууль, 11-р сургуулийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, сургуулийн хамтарсан багийн үйл ажиллагаа, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн бүлгийн ажиллагаатай танилцаж туршлага судлаж мэргэжил боловсролоо дээшлүүлж ажиллалаа.