Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн биологийн багш Д.Отгонжаргалын бэлтгэсэн суралцагч Энхболдын Амин-Эрдэнэ улсын биологийн XXXV олимпиадын гурвын даваанд есдүгээр ангийн төрөлд амжилттай оролцож “ХҮРЭЛ МЕДАЛЬ” хүртлээ. Мөн багшийн төрөлд Эрдэнэхайрхан сумын ЕБС-ийн биологийн багш М.Нийвэндагва “ТУСГАЙ” байрт шалгарлаа. Аймагтаа амжилтын буухиаг түүчээлж 9 жилийн дараа биологийн олимпиадын 3-ын даваанаас шагналт байранд шалгарлаа. Багш сурагчиддаа Боловсролын Газрын хамт олны зүгээс халуун баяр хүргэе!








