You are currently viewing БАГА АНГИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН II УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН II УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

✅️Монгол Улсын Ардын багш Ц.Цэвээний нэрэмжит “Бага ангийн багш нарын улсын уралдаан” 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

✅Уралдааныг бага боловсролын багш нарын мэргэжлийн ур чадвар болон бүтээлч хандлага, орчин үеийн технологийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 17 аймгийн бага боловсролын 90 гаруй багш, МУБИС-БС-ийн оюутнууд нийт 120 оролцогч оролцсон байна.

✅Багш нар математик, монгол хэлний онолын мэдлэгээ сорих

✅️STEАM хэрэглэгдэхүүн ашиглан хичээлийн төлөвлөлт хийх

✅️“Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” сэдвийн хүрээнд 1 минутын контент бүтээж ур ухаан, хурд, авхаалж самбаагаа сорилоо.

✅Уралдаанд Завхан аймгаа төлөөлөн оролцсон Дэвшил сургуулийн багш Б.Баасансүрэн 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Улсын уралдаанд амжилттай оролцсон багш нартаа Боловсролын газар болон бага боловсролын багш, шавь нар, эцэг эхчүүдийн өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.