Багшийн хөгжлийн тухай хууль, Засгийн газраас баталсан “Багшийн гурван тулгуурт бодлого” -д багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэхээр багшийн хөгжлийн төвийг хөгжүүлэх улмаар багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд тулгуурлан багш нарын мэдлэг, ур чадвар, чадавхыг дээшлүүлнэ гэж заасан.
Сургуулийн “Багшийн хөгжлийн төв-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалтын байгууллагын багшийн хөгжил хариуцсан сургалтын мeнeжeрүүдийн мэргэжлийн хөгжлийг дэмжихээр 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Боловсролын газрын сургалтын танхимд зохион байгуулж байна.
Сургалтыг Боловсролын газрын дарга Д.Бямбацогт нээж үг хэллээ.
Танхимын сургалт цахимаар 1 сар үргэлжлэн зохион байгуулагдана.
Сургалтыг “Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн сургагч багш , БЕГ-ын БАБХГ-ын Бага боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн С.Долгормаа, “Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв”-ийн сургагч багш, Завхан аймгийн ЕБС-ийн Жавхлант цогцолбор сургуулийн сургалтын менежер, Г.Ванчигмаа нар чиглүүлэн явуулж байна.
Сургалтад аймгийн 29 ЕБС-ийн багшийн хөгжил хариуцсан сургалтын мeнeжeрүүд, Боловсролын газрын ахлах арга зүйчид хамрагдаж байна.



