You are currently viewing МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БҮХ МУЗЕЙ 0-16 НАСНЫ ХҮҮХДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛДЭГ

МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БҮХ МУЗЕЙ 0-16 НАСНЫ ХҮҮХДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛДЭГ

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2024 оны 3 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулж байна.

🔸Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд Чингис хаан Үндэсний музей “3 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд “Музей үзэх соёлыг хэвшүүлцгээе” уриан дор үзэгчдийг хүлээж авч, үйлчилж байна.

🔸Энэ үеэр тус музейгээр үйлчлүүлэх үзэгчдийн урт дараалал үүсэж, хүүхдүүд гадаа даарах, томчуудтай шахцалдах, дайруулах, ядрах, өлсөх, цангах, ханиад томуу тусах эрсдэл үүсэж байгаа юм.

📍📍📍2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингис хаан Үндэсний музейг 2008 хүн үзсэний 605 нь хүүхэд, 3 дугаар сарын 2-ны өдөр 3703 хүн үйлчлүүлсний 1467 нь буюу энэ өдөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 39.6 хувь нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байлаа.

✅Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 0-16 насны хүүхдэд үнэгүй үйлчилдэг. Тиймээс хүүхдүүд хэдийд ч музейг үнэгүй үзэх боломжтой. Иймд хүүхдүүдийг бусад үед ангиараа, найзуудтайгаа хамт ирж, Чингис хаан Үндэсний музейг тухтай үзэхийг урьж байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас аваарай.

• Цахим хуудас: chinggismuseum.com

• Фэйсбүүк хуудас: Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum