2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарлаа.
Өнгөрсөн жил 20-р байрт бичигдсэн Завханы хүүхдүүд энэ жил 7-р байрт оров. Сүүлийн жилүүдэд ийм амжилт үзүүлээгүй.
Биднийг дэмжиж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажилласан БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төвийн хамт олонд баярлалаа.
Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлага, хамт олон, бүх сургуулийн захирал, багш нартаа баярлалаа. Хичээвэл бүгд урагшилж болж байна![]()
![]()
![]()
Хүүхдүүдийнхээ хичээл хийх цаг заваас эхлээд хөрөнгө мөнгөөр дэмжсэн эцэг, эхчүүддээ баярлалаа
Энэ жил боловсролын зөвлөх үйлчилгээ авч ажилласан. Ирэх жил байгалийн ухааны зөвлөх үйлчилгээг илүү нэмэгдүүлнэ
Завхан аймаг 12-р ангийнхаа хүүхдүүдэд олон улсын pearson хөтөлбөрийг ганцаараа оруулсан. Ирэх жил үргэлжлүүлнэ.
Өнгөрсөн жил 1 хүүхэд 800 оноо авсан. Энэ жил Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн суралцагч Мягмарсүрэнгийн Анударь,
Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12-р ангийн суралцагч Мэндбаярын Дуламсүрэн, Их-Уул сумын ерөнхий болвсрлын сургуулийн 12-р ангийн суралцагч Түвдэнгийн Хонгорзул, Тэс сумын ерөнхий болвсрлын сургуулийн 12-р ангийн суралцагч Доржрагчаагийн Чаминчулуун нар 800 оноо авлаа. Эрхэм дүү нарт баяр хүргэж, амжилт хүсье![]()
40 сайн багшид байрны урьдчилгаа өгсөн.
Бүх багш нараа 9 сараас өмнө notebook-ээр хангана.
Бүх сургуульд ухаалга танхим байгуулсан.
Сургуулийн хөрөнгө оруулалтуудад анхаарсан. Ирэх хичээлийн жил багш нарынхаа заах арга зүйд онцгой анхаарна
Энэ жилийн элсэлтийн шалгалтаас анхаарах хэдэн зүйл байна:
1. Нийт 13 байраар урагшилсан. Гэвч Монголын түүх, Англи хэл, Нийгэм, Газар зүйн хичээлүүдээр улсын дунджаас бага оноо авсан.
2. Түүх, Газар зүйн хичээлээр өнгөрсөн оныхоосоо бага оноо авсан гээд дүгнэх олон өнцөгүүд өмнө үлдэв.
Эцэст нь Завхан аймгийнхаа боловсролын салбарт олон улсын хөтөлбөрийг ирэх жилүүдэд нэвтэрүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ. Ингэж чадвал Завханы хүүхдүүд шууд олон улсын сургуульд тэтгэлэг аваад явдаг болох боломжууд нээгдэнэ![]()
