You are currently viewing ЗАВХАН АЙМАГ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР 7-Р БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

ЗАВХАН АЙМАГ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР 7-Р БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

✅ Энэ жилийн ЭЕШ дуулиан, шуугиантай болж өнгөрөв. Элдэв гомдол хэлж, хэн нэгэнд буруу өгөхгүйгээр Завханы хүүхдүүд ямар амжилт үзүүлсэнийг дүгнэе.

✅ Завхан аймгийн хүүхдүүд өнгөрсөн жил ЭЕШ оноогоор 6-рт бичигдсэн. Энэ жил 7-рт оров. Түвшнээ хадгалав. Гэхдээ өнгөрсөн жилийн Завханы хүүхдүүдийн Хэмжээст онооны дундаж 507.6 байсан бол энэ жилийнх 508.3 болж өссөн. Гэвч нэг байр ухрав. Хүүхдүүдийн сурлагын чанар сайжирч байгаа үзүүлэлт.

✅ Энэ жилийг өнгөрсөн жилтэй харьцуулахад Нийгмийн ухаан, Газар зүй, Физик, Хими, Биологи, Монголын түүх хичээлүүдээр илүү оноо авав. Математик, Англи хэл 2 хичээлээр өнгөрсөн жилийнхээ байрыг хадгалав. Харин Орос хэл, Монгол хэл 2 хичээлээр өнгөрсөн жилийнхээ амжилтыг хадгалсангүй. Огцом уналт хийв⁉️ Хэрэв Орос хэл, Монгол хэл хоёр хичээлээр өнгөрсөн жилийнхээ амжилтыг хадгалсан тохиолдолд Завханы хүүхдүүд энэ жил эхний 3 байрт багтах боломж байлаа.

✅ Энэ жил Байгалийн ухааны хичээлүүд, Англи хэлээр зөвлөх үйлчилгээ сайн авсан. Үр дүнгээ өгөв. Харин Монгол хэл, Орос хэл, Монголын түүх гэх мэт хичээлүүдийг орхигдуулсан нь алдаа болов. Монгол хэл, Орос хэл хичээлүүдээр муу оноо авсан нь аймгийн хүүхдүүдийн ерөнхий үнэлгээнд нөлөөлөв. Тиймээс ирэх жилээс бүх хичээлүүдэд ижил ач холбогдол өгөх ёстой сургамжийг авлаа.

✅ Энэ жилийн ЭЕШ-ын онооны үзүүлэлтээр Завханы ахлах 24 сургуулийг эрэмбэлж харав. Дэвшил, Жавхлант, МУИС-ийн харьяа Завхан сургууль, 4-р сургууль, Цагаанчулуут сумын сургууль эхний 5 байрт эрэмбэлэгдэж байна.

✅ Нэгэн цагт сурлагаараа тэргүүлж явсан Тосонцэнгэлийн -1, Тосонцэнгэлийн-2 сургуулиуд сураг алдарчээ. Их-Уул, 3-р сургуулиуд хангалтгүй харагдаж байна. Олон хүүхэдтэй эдгээр сургуулиуд аймгийн оноог хойш чангааж байна.

✅ Цаашид цөөн суралцагчидтай ахлах сургуулийн асуудалд онцгой анхаарна. Цөөн суралцагчидтай сургуулиудын чанар анхаарал татаж байна. Энэ нь аймгийн хүүхдүүдийн үнэлгээнд нөлөөлж байна.

✅ Энэ жил ЭЕШ-аар 800 оноо авсан Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12-ийн б ангийн сурагч Д.ОЮУНСАЙХАН ( Бэлтгэсэн багш: Н.Ишинхорол), Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 12-ийн а ангийн сурагч Б.БИЛГҮҮНЗАЯА (Бэлтгэсэн багш: Р.Дэлгэрсайхан) нарт тусгайлан баяр хүргэе. Энэ 2 оюутны эхний жилийн сургалтын төлбөрийг Завхан аймаг бүрэн төлнө. Бэлтгэсэн багш нарыг багш нарын орон сууцны хөтөлбөрт хамруулна.

✅ Хүүхдүүдээ олонхиор нь амжилт үзүүлсэн багш нарыг дэмжиж урамшуулна. Хүүхдүүд нь олонхиороо сул байгаа, амжилт нь муудаж байгаа сургуулиудын удирдлагуудтай хариуцлага ярина.

✅ Завхан аймгийн ЭЕШ-ын сүүлийн 10 жилийн датаг харахад 2016 онд 6, 2018 онд 8, 2024 онд 6, 2025 онд 7 байранд эрэмблэгдэж байна. Бусад жилүүдэд хангалтгүй байж ирэв. Ялангуяа сүүлийн жилүүдэд бүр ч хангалтгүй байсныг эдгээр хүснэгтээс хараарай.

✅ Орос хэл зарим жил огцом өндөр, огцом уналттай тогтворгүй байна. Орос хэлний багш нартайгаа тусгайлан сууж дүгнэлт хийнэ.

✅ Эцэст нь дүгнэхэд энэ жил Завханы хүүхдүүд байгалийн ухааны хичээлүүдэд илүү амжилт үзүүлэв. ЭЕШ-ийн дүнг харахад Завханы хүүхдүүд Физик, Биологи, Хими, Монголын түүх хичээлүүдийн хэмжээст онооны дунджаар сүүлийн 10 жил үзүүлээгүй өндөр амжилтыг үзүүлэв.

✅ Хичээл зүтгэл гаргаж ажилласан Боловсролын газрын хамт олон, сургуулиудын удирдлага, захирал, менежер, багш, сурагчид, эцэг эхчүүддээ баяр хүргэе. Баярлалаа👏👏👏

✅ Ирэх намар ойрын жилүүдэд аймгийнхаа боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулна. Ирэх жилүүдэд их амжилт гаргах болно. 1980 оны төгсгөлийн байрандаа Завхан аймаг эргэж очно.

✅ Бусад дүгнэлтийг багш нартаа үлдээе🙏