You are currently viewing “ LEVEL-UP ”хөтөлбөр КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН

“ LEVEL-UP ”хөтөлбөр КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН

Мэдээлэл таалагдсан бол та бусадтай хуваалцаарай.

“ LEVEL-UP ”хөтөлбөр КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН

Завхан аймагт 2025 оны 04 сарын 19-20 өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх LEVEL-UP хөтөлбөр”-ийн хүрээнд УИХ-ын тамгын газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламж даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газрын хамтарсан багийнхан ” БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд хөтөлбөрт хамрагдаж байгаа Улиастай сумын ЕБ-ын 6 сургуулийн 1хөтөлбөрт хамрагдаж байгаа 10-11 ангийн суралцагчид баг бүрдүүүлэн 1 сургуулиас 5-6 баг буюу нийт 32 багшийн 96 суралцагч оролцохоос тэмцээний шаардлагат нийцсэн 21 багийн 63 суралцагч оролцож

үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах, мэтгэлцэх чадвар зэргээрээ манлайлан дараах багууд шалгарч шагналыг гардууллаа.

Тэргүүн байранд: МУИС-ын харьяа Завхан аймаг дахь Ахлах сургуулийн Нийгмийн багш Н.Наранчимэг багшийн бэлтгэсэн 10 ангийн “Аргумент -360 градус” багийн

Э.Мичидмаа Б.Уламбаяр , Д.Оюундарь Дэд байранд: ЕБ-ын Чандмана-Эрдэнэ сургуулийн нийгмийн багшийн Д.Баянжаргалын бэлтгэсэн 11А ангийн “ Гурвал” багийн

Б.Санчирмаа Ш.Ариунсайхан А.Энхэр

Гутгаар байранд: МУИС-ын харьяа Завхан аймаг дахь Ахлах сургуулийн Нийгмийн багш Н.Наранчимэг багшийн бэлтгэсэн 11 ангийн “Sound reason” багийн

Д.Золзаяа

Д.Цэндсүрэн

Б.Эрхсаран

Тусгай байранд Улиастай сумын ЕБ-ын Дэвшил сургуулийн Нийгмийн багш П.Мядагмаагийн бэлтгэсэн 11 ангийн “ Лианэс” багийн

Б.Юмчинбадам

С.Энхмарал

Л.Энхжин нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон бүх сурагчиддаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм.